Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу "СҮҮ" ХК-ийн хойд хэсэгт хийгдэж буй ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил бүрэн дуусаагүй тул зам засварын хугацааг 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгалаа.
Тус ажлыг анх долоодугаар сарын 14-25-ны хооронд хийхээр төлөвлөж байсан бөгөөд засварын ажил үргэлжилж байгаатай холбоотойгоор тухайн хэсгээр дайран өнгөрдөг нийтийн тээврийн 15 чиглэл өмнө мөрдөж байсан түр өөрчлөгдсөн замналаар үргэлжлэн үйлчилнэ.
Иргэд, зорчигчид хөдөлгөөнд оролцохдоо түр зохицуулалтыг анхаарч, нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийн зураглалыг баримтлан зорчихыг зөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 7004-4040 дугаарын утсаар хүлээн авч, шийдвэрлэж буй аж.
Admin
Сэтгэгдэл үлдээх