Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн. 2022 онд цахим таван төлбөр авах цэгээр 1.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 1.2 тэрбум төгрөгийг төлжээ. 400 орчим сая төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй бол 2024 онд 8 төлбөр авах цэг цахимжсанаар 17 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 14 тэрбум төгрөг төлсөн байна.
Гурван тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй.
2025 онд онд 12 төлбөр авах цэг цахимжсанаар 23,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 15 тэрбум төгрөг төлж, найман тэрбум төгрөгийн нэхэмжлэхийг төлөөгүй бна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 22 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс жолооч нар ердөө есөн тэрбум төгрөгийг төлж, 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөөгүй.
Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэлд 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500,000-1,000,000 төгрөгийн төлбөртэй 2,183, нэг сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.
Цаашид Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар
- Тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтэрнэ. Цахим нэхэмжлэлээ төлөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах,
- Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох болжээ.
Иргэд, тээврийн хэрэгсэгч эзэмшигч та бүхэн хот хоорондын авто замаар түгжрэл дараалалгүй, ая тухтай авто зам ашиглан зорчиж цахим төлбөрийн олон арга хэрэгслүүд болох ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney-р авто зам ашигласны төлбөрөө ТУХАЙ БҮР ТӨЛЖ ЯВАХЫГ УРИАЛАВ.
Таны төлсөн авто зам ашигласны төлбөр нь Улсын авто замын санд шууд төвлөрч, урин дулааны энэ улиралд авто замын засвар, арчлалтад зарцуулагддаг.
ГУЧИН ХУВЬ ХҮРТЭЛ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
Зам тээврийн хөгжлийн сайдын (хуучнаар) 2023 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-ын 2.10 -Тухайн авто замаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигчидтэй гэрээ байгуулан, авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилсан төлбөл 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.
Өнгөрсөн сарын байдлаар 22 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс есөн тэрбум төгрөг төлж, 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөөгүй.
Admin
Сэтгэгдэл үлдээх