Валютын ханш :

2026 оны 7 сарын 19, 0, Ням гараг

720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 60 хувьд хүрчээ

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай сургууль барьж байна. 

Барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус сургууль нь нийт 5,340.3 м.кв талбайтай, А, Б, В гэсэн 3 блок бүхий барилга юм. А блок нь зоорьтой, 3 давхар, Б болон В блок нь зоорьгүй, 3 давхар байхаар төлөвлөсөн. Үүнээс А блок 25.4 × 19.0 м, Б блок 32.5 × 19.0 м, В блок 34.2 × 18.5 м хэмжээтэй юм.

Одоогийн байдлаар барилгын дотор заслын ажил, гадна фасадын ажил, сантехникийн угсралт, инженерийн шугам сүлжээний холболтын ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.

Сургуулийн барилга ашиглалтад орсноор тухайн хорооны сурагчдын суралцах орчин сайжирч, сургуулийн ачааллыг бууруулах, чанартай боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа