Валютын ханш :

2026 оны 6 сарын 28, 0, Ням гараг

Самбалхүндэвийн оршуулгын газарт талийгаачаа нутаглуулсан иргэдийн анхааралд

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөхөөр болсон. Энэ ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Дараах байршилд байгаа булш, бунхныг www.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой.

​Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзана. Гэвч 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлана.

Улмаар чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийтийн суваргад зална гэдгийг мэдэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа