Валютын ханш :

2026 оны 6 сарын 28, 0, Ням гараг

1320 сурагч түүхийн шалгалт өгснөөс хоёр хүүхэд л 800 оноо авчээ

Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч 2 шалгуулагч 800 оноо авсан  гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. 

  • Октябрын Маргад "Амгалан цогцолбор" сургуулийн сурагч 
  • Элдэвсайханы Цэлмэг НЕБ-ын 24-р сургуулийн сурагч 

Англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, улсын хэмжээнд нийт ирц 95,2 хувьтай гарчээ. Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 800 оноо авсан сурагчдаас 100-100 буюу бүтэн оноогоо авсан 3 шалгуулагч байна. 

  • Батбаярын Сайнболд НЕБ-ын 93-р сургуулийн сурагч 
  • Батхүүгийн Амархүү НЕБ-ын "Улаанбаатар" сургуулийн сурагч 
  • Энхбаатарын Шижир НЕБ-ын 2-р сургуулийн сурагч  

800 оноо авсан суралцагчдыг аймаг, дүүргээр нь харвал: 
БЗД-8 
ХУД-6 
БГД-5 
СБД-3 
СХД-2
Орхон аймаг-3 
Завхан, Говьсүмбэр, Дархан-Уул, Хөвсгөл, Төв аймгаас нэг нэг шалгуулагч 800 оноо авчээ.  

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа