Валютын ханш :

2026 оны 6 сарын 12, 5, Баасан гараг

Төсөл хэрэгжсэнээр онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал, ноён Мухаммед Эхсан хантай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төслийн явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2026 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшлэх юм.

Мөн олон улсын жишигт нийцсэн өндөр хүчин чадалтай тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлж, гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа