Валютын ханш :

2026 оны 5 сарын 5, 2, Мягмар гараг

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, үйлчилгээгээ иргэд, даатгуулагчийн хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. 

Иргэд, даатгуулагч та бүхэн цаг алдахгүй, зардал гаргахгүй, дараалалд зогсохгүй өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын www.portal.ndaatgal.mn сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой боллоо. 

Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа