Валютын ханш :

2026 оны 7 сарын 8, 3, Лхагва гараг

ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ

Орхон аймаг, Эрдэнэт хот 2025–2026 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт болон олон улсын стандарт шалгалтад өндөр амжилт үзүүлсэн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ.

Энэ жилийн элсэлтийн шалгалтад Орхон аймгийн долоон сурагч монгол хэл, газар зүй, англи хэл, орос хэлний хичээлээр 800 оноо авчээ.

Мөн IELTS, Кембрижийн олон улсын математик, физикийн шалгалт, түүнчлэн олон улсын их, дээд сургуульд элсэх SAT зэрэг стандартчилсан шалгалтад өндөр оноо авч, элсэлтийн ерөнхий шалгалтын 800 оноотой дүйцэхүйц үнэлгээ хүртсэн 38 сурагчийн урамшуулсан  байна. 

Эрдэнэт хотын элсэлтийн ерөнхий шалгалтын аймгийн дундаж хэмжээст оноо 2025 онд 516.85 байсан бол 2026 онд 527.04 болж, өмнөх оноос 10.19 оноогоор өсжээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа