Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан амралтын өдрүүдэд говийн бүсийн аймгуудад албан томилолттой ажиллажээ. “Монголын төмөр зам” ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад хот чиглэлийн төмөр замын төслийн талбайд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа (2026.03.14).
Энэхүү санамж бичиг нь Даланзадгад сумыг Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомтын төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, төмөр зам дагасан логистикийн төвүүд, авто замын сүлжээ, экспорт, импортын тээврийг дэмжих, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Санамж бичгийн хүрээнд талууд төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны хамгаалалт, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төслийн явцын мэдээллийг ил тод солилцоно.
Энэ төслийг хэрэгжүүлснээр говийн бүсийн тээвэр, логистикийн сүлжээ өргөжих, Даланзадгад хотыг төмөр замын гол коридорт холбох, орон нутгийн эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Admin
Сэтгэгдэл үлдээх