Малын эмч нарын төлөөлөл “Бид нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажиллаж байхад ямар ч үнэлэмж алга. Энэ салбарыг дэмжихгүй бол малын эмчгүй болох нь. Тиймээс төр, засаг биднийг эргэж хараач” гэв. Тэдний зүгээс:
- Улсын болон орон нутгийн санхүүжилтийг тухайн жилд нь, гэрээнд заасны дагуу цаг тухайд нь өгөх,
- Банкны ногоон зээл зэрэг бага хүүтэй зээлийг малын эмч нар олгодог байх зэрэг шаардлагыг хүргүүлж байна.
- Сүхбаатарын талбайд 21 аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн малын эмч нар цуглан тайван жагсаал эхлүүлж байна. Малын эмч нарын төлөөлөл 200 гаруй хүн төр засагт дуу хоолойгоо хүргэх, бодит нөхцөл байдлаа танилцуулах, тодорхой шаардлага хүргүүлэх зорилго жагсаал хийж буй аж.
Admin
Сэтгэгдэл үлдээх