Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
Аравдугаар сарын 21-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 51.3 хувийн саналаар аймгийн Засаг даргад Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан билээ.