Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Орхон: Аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбатыг сонгожээ

Орхон  аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна.
Аймгийн МАН-ын бүлгийн даргаар М.Түмэнжаргал, АН-ын бүлгийн даргаар Г.Алтангэрэл нарыг томилов. 

Хуралдаанаар ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын бүлгээс ИТХ-ын даргад Д.Мөнхбатыг, АН-ын бүлгээс Г.Алтангэрэлийг нэр дэвшүүлж, санал хураалтыг нууцаар явууллаа.

Нийт 41 төлөөлөгч хуралдаанд  оролцох ёстойгоос  39 төлөөлөгч санал хураалтад оролцов.

Нууц санал хураалтын үр дүнгээр Д.Мөнхбат 51.3 хувь буюу олонхийн санал авч, аймгийн ИТХ-ын даргаар улиран сонгогдлоо.

Эх сурвалж: Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа