Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Б.Ган-Очир: "Ардчилсан Нам" энэ хавар учих зүйгээ олно

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир: "Ардчилсан намын Их хурлыг гуравдугаар сарын 5-нд зарласан нь хууль бус. Уг хурлыг 14 хоногийн өмнө зарлах ёстой. С.Эрдэнийн зарлаж байгаа энэ хурал нь дүрмийн бус гэдэг нь дээд шүүхээр тогтоогдсон. Улсын дээд шүүх хэнийг ч АН-ын дарга гэж үзэхгүй байна. Улстөрчид биш жирийн иргэд хүртэл тамгагүй, даргагүй нам гэдгийг мэдэж байгаа. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо гуравдугаар сарын 3-нд хуралдана.  Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж, Их хурлаа зарлаж, дараагийн асуудлаа шийднэ. Уг хурлаар ужгирсан, хоёр тал болсон асуудалд хуулийн дагуу эцэслэн цэг тавина. Бид Ардчилсан намтай холбоотой удаж буй асуудалд зүй ёсны тайлбар өгөх хэрэгтэй гэж үзлээ. 

Улсын дээд шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолд зааснаар АН-ын хүмүүсийг залхаагаад байгаа маргааныг нам доторх ямар нэгэн субъект ардчиллын зарчмаар шийдэх ёстой гэж үзсэн. Тэгэхээр АН-ын үндэсний бодлогын хорооны хурлыг батламжилж, асуудлаа шийд гэсэн.

Дүрмийн бус хуралд андуурч оролцож болохгүй гэдгийг хэлмээр байна. Эвлэрлийг хүсэж, дүрмийн дагуу зарлаж байгаа сунгаанд хоёр талыг урьсан хэвээрээ байгаа. Энэ хавар АН-ынхан учраа олно" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа