Валютын ханш :

2026 оны 6 сарын 3, 3, Лхагва гараг

Нэг гэр бүлийн таван хүний амийг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.

З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн амь насыг аварсан юм.

Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна. 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас "Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа