Валютын ханш :

2026 оны 4 сарын 29, 3, Лхагва гараг

Хууль бусаар хувьчилсан хүүхдийн зуслангийн өмчлөлийг шилжүүлнэ

Хүүхэд гэр бүл хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний албаныхантай уулзжээ. Уулзалтаар хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудыг төрийн өмчид шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2025 онд орон даяар явуулсан хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын үр дүн, Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын явцыг уялдуулан зуслангийн хөгжилд ахиц гаргах бодитой шийдвэрүүдэд хүрэхээ талууд илэрхийлжээ.

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ-аас хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих ажлыг хийж байна.

Эх сурвалж:  Хүүхэд гэр бүл хамгааллын ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа