Валютын ханш :

2026 оны 4 сарын 14, 2, Мягмар гараг

Хөдөө аж ахуйн салбарт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Хөдөө аж ахуйн салбарт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг энэ онд олгоно. Үүний 130 тэрбум төгрөгийг улаан буудай, 70 тэрбум төгрөгийг хүнсний ногоо тариалахад олгоно. Зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэв.

Тэрээр "Би ажлаа аваад найм хонож байна. 200 тэрбум төгрөгийг төрөөс гаргахгүй. Үүний 15 тэрбумыг нь л сайдын багцаас гаргаж, үлдсэнийг банкуудын эх үүсвэр эзэлнэ. Анх 100 тэрбум төгрөгийн зээл байсныг нэмсэн. Учир нь олон ААН авч чадалгүй, үлддэг, гомдол гаргадаг тул зээлийг нэмсэн. Манай улсад 16 мянган хүн хүнсний ногоо тариалдаг. Бордоо үйлдвэрлэгчдэд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл өгнө. Зээлийг нээлттэйгээр олгоно. 

Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар зээлийн шат дамжлагыг бууруулах санал оруулна. Ерөнхий сайд Н.Учрал "Чөлөөлье" аян эхлүүлсэн тул манай салбар дахь хяналт шалгалт, хүнд суртал, шат дамжлагуудыг мөн бууруулна. Жишээ нь ЖДҮХС-гийн зээлийн хугацааг өөрчилж, энэ сангаас олгодог зээлийг эдийн засгийн идэвхжилтэйгээ холбох саналыг маргааш оруулна" гэсэн юм.  

УИХ-ын гишүүн М.Мандхай, төрөөс хамгийн их татаас аваг салбар бол хөдөө аж ахуй.  Гэвч татаасын үр дүн хангалтгүй байна. Татаас бүр өгөөжтэй байх ёстой тул бид хяналтаа сайн тавих ёстой гэв. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "Нөөцийн мах худалдах нь буруу. энэ зөв арга хэмжээ биш. Яам нөөцийн мах нийлүүлэхээ больсон нь зөв. Энэ жилээс нийслэл хариуцдаг болжээ. Нөөцийн мах гэсэн талаа яагаад энэ хавар нөөцийн мах үнэ өсөв?" гэж асуув. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа