Валютын ханш :

2026 оны 3 сарын 26, 4, Пүрэв гараг

"УИХ-ын дарга Н.Учрал зарчмын шаардлага хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно"

Ардчилсан Намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хурлаар дараах мэдээллийг өглөө. 

Тус намын дарга О.Цогтгэрэл "Үнэн нөхцөл байдлууд хурдтайгаар илэрч байна. Энэ үетэй зэрэгцэн АН дотоод өөрчлөлт, шинэчлэлтийг хийгээд явж байна.

Улс төрийн нөхцөл байдлын талаар АН-ын тавьж буй шаардлага бодит, үндэслэлтэй болох нь нотлогдсоор байна. УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. Тоо харвал, АН 42 гишүүнтэй. МАН болон түүний хамтралд буй гишүүдийн тоо 80.

Өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. 80 гишүүнтэй эвсэл санаатайгаар хурлыг хийхгүй байна гэдэг нь МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын индрээс буу гэдэг шаардлагыг УИХ-ын олонх аль хэдийнэ дэмжсэн байна гэсэн үг. 

Иймд АН-ын тавьж буй шаардлага зүй ёсных бөгөөд МАН-ын дарга үүнийг биелүүлэх ёстой гэдгийг дахин хатуу сануулж хэлье. Бид сайн дураараа, Үндсэн хуулийн шаардлагад нийцэж, чөлөөлөгдөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. 

Чөлөөлөгдөх ёстой гэдэг зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол бид огцруулах арга хэмжээнд орно. Энэ хоёр ялгаатай. 

Дараагийн үндэслэл нь сүүлийн үед гарч буй хулгай, авлигын асуудал цочирдом болж байна. Өмнө нь эзэн биегүй том тоонууд яригддаг байсан бол одоо эзэн биетэй 110 сая ам.доллар, 200 сая ам.доллар гээд бүх баримт нотолгоо гарч ирж байна. 

Өмнө нь авлигажсан 10 жилийн тухай ярьж байсан. Үнэндээ мафижсан 10 жил байжээ. Мафи гэдэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байдаг. Дээр нь мэдээллийг нууцад авах замаар төрийн хуулиар хамгаалдаг. 

Үүнийг шалгах ёстой хууль, хяналтын байгууллага нь дуугүй байна. Энийг шалгах ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ тогтолцооны нэг хэсэг болчихсон байна.

Ард иргэд эдгээр мөнгө хэр хэмжээний дүн бэ гэдгийг мэдэхгүй байж магадгүй. 110 сая ам.доллар гэдэг 400 гаруй тэрбум төгрөг. Цагаан сарын өмнө Баялгийн сангаас Монголын нийт ард түмэнд 60 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон. Үүнээс илүү өгөх ёстой мөнгийг хэдэн хулгайч, авлигач, мафич хувааж авсан тухайгаа яриад сууж байна. 3000 хүнтэй нэг сумын жилийн төсөв гурван тэрбум төгрөг л байдаг. 400 тэрбум гэдэг Монгол Улсын 100 сумын нэг жилийн төсөв байна" хэмээн ярив. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа