Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.03.24/ мэдээлэл хийлээ.
Хурцадмал байдалтай холбоотойгоор манай улсын БНХАУ, ОХУ-тай хийх эдийн засгийн харилцаанд шууд нөлөөлөл үзүүлэх эрсдэл өндөр байгааг сайд Ж.Энхбаяр гол бүтээгдэхүүнүүдээр жишээ авч тайлбарласан. Харин Ойрх Дорнодын бүс нутгийн орнуудтай хийх эдийн засгийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл тун бага аж.
Энэ талаар тэрбээр, Монгол Улс Ойрх Дорнод руу 60 сая ам.долларын махны экспорт хийдэг. Манай гол зах зээл Иран, Катар улс. Энэ экспортыг тогтвортой байлгах, бусад бүс нутагт шилжүүлэх арга хэмжээ авна. Монгол малын махны нэр хүнд энэ бүс нутагт харьцангуй сайн, эрэлт өндөр байгаа тул эрсдэл гарахгүй болов уу гэж тооцоолж байна.
Ойрх Дорнод руу Монгол Улс 64 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолдог. Энэ манай экспортын 0.42 хувийг эзэлж байна. Харьцангуй бага буюу 8.8 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн энэ бүс нутгаас импортолдог тул манай эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тун бага гэж ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэлдээ дурдав
Admin
Сэтгэгдэл үлдээх