Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн төв эмнэлгийн нэгдүгээр давхрын 120 ам метр талбай, ахмадын эмнэлгийн тавдугаар давхрын 410 ам метр талбайг хэсэгчлэн засварлаж, шинэчиллээ.
Тодруулбал, засвар, шинэчлэлтийн хүрээнд Баянгол дүүргийн төв эмнэлгийн нэгдүгээр давхрын зүүн жигүүрт дотоод засал, сантехник, цахилгаан угсрав. Харин ахмадын эмнэлгийн тавдугаар давхарт өрөөнүүдийн хаалга, шал, хана, таазны угсралтыг хийснээс гадна сантехник, цахилгааныг угсарсан байна.
Уг засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Тэгш хүслийн гэрэл” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ
Admin
Сэтгэгдэл үлдээх