Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой энэ тохиож байна. Наадмын нээлтийн төсвийг 1.5 тэрбум байхаар 2026 оны төсөвт тооцжээ.
Баяр наадмын ерөнхий найруулагчаар “Эм Эм Ди Эм” ХХК-ийн захирал, продюсер Б.Лхагвасүрэн, зөвлөх найруулагчаар МУУГЗ, найруулагч Д.Баярбаатар, ерөнхий продюссераар Марийнский театрын гоцлол дуучин Д.Дагвадорж нар ажиллахаар болжээ.
Тэд Эрдэнэтийн уран бүтээлчдийг наадмын нээлт хаалт, бусад үйл ажиллагаанд оролцуулах зарчмаар ажиллана гэжээ. Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг ирэх долоодугаар сарын 23-25-нд зохион байгуулах товыг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Admin
Сэтгэгдэл үлдээх