Валютын ханш :

2026 оны 3 сарын 6, 5, Баасан гараг

Хонь хяргалтын дэлхийн тэмцээний аваргын төлөө Монгол тамирчин өрсөлдөнө

Шинэ Зеланд улсын Мастертон хотод болж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй “Хонь хяргалтын олимп” хэмээх Golden Shears тэмцээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4-р багийн малчин Ж.Цэдэн-Иш аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэрээр Novice ангилалд 54 тамирчнаас хагас финалд хоёрдугаар байр, финалд нэгдүгээр байр эзэлж, өнөө орой 19:00 цагт (Монголын цагаар 14:30) аваргын төлөө өрсөлдөнө.

Хонь хяргалтын спортын өлгий нутаг болох Шинэ Зеланд улсын Мастертон хотод жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Өмнөд Африк, Франц, Монгол зэрэг 20 гаруй орны шилдэг тамирчид машинаар болон гар хайчаар ноос хяргах, ноос ангилах гурван төрөлд өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин хоёр төрөлд хүч сорьж байгаа юм.

Эх сурвалж: Цагаан алт үндэсний хөдөлгөөн

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа