Валютын ханш :

2026 оны 2 сарын 15, 0, Ням гараг

Охид, эмэгтэйчүүдтэй цахим орчинд дотно харьцаа үүсгэх аргаар 3.5 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ

Охид, эмэгтэйчүүдтэй цахим орчинд романс, дотно харьцаа үүсгэх аргаар 3.5 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ.

Дээрх аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан 42 настай иргэн А-г 2026 оны 2-р сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Уг этгээд нь улс төр, бизнесийн салбарын нөлөө бүхий хүмүүсийн нэрийг ашиглаж бусдаас их хэмжээний мөнгө авах, ААН-үүдээс өндөр дүнтэй шатахуун зээлээр авах, нүүрсний А лицензийг эрх бүхий албан тушаалтнаар гаргуулж өгнө гэх зэргээр гэрээгээр халхавчлан бусдыг хуурч мэхлэх, охид эмэгтэйчүүдтэй цахим орчинд романс, дотно харьцаа үүсгэн эд хөрөнгийг нь залилж авах зэрэг  үйлдлээр гэмт хэрэг үйлддэг нь тогтоогдсон байна.

Уг этгээдтэй холбоотой хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд иргэд та бүхэн цахим хэрэгслээр танилцсан хүнд итгэж, мөнгө эд зүйлээ шилжүүлэхгүй байх, эрх бүхий албан тушаалтны нэрийг барьж гэрээ үзүүлбэл сайтар нягтлан шалгахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа