Валютын ханш :

2026 оны 2 сарын 10, 2, Мягмар гараг

6-9 дүгээр ангийнхныг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүлжээ

Монголын хувийн сургуулиудын холбооноос 6-9 дүгээр ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх тухай шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ.

Боловсролын яамнаас 1-5 дугаар ангийн сурагчдыг энэ сарын 1-5-ны өдрүүдэд, 6-9 дүгээр ангийн сурагчдыг ирэх долоо хоногт буюу 8-12-ны өдрүүдэд цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. 

Энэ хүрээнд Монголын хувийн сургуулиудын холбоо дээрх шаардлагыг хүргүүлж байгаа аж. Шаардлагад цахим сургалт нь сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, гэнэтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулж байна хэмээн дурджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа