Туул голын уснаас 4 цэгт байршлаас дээж авч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилжээ. Шинжилгээний дүнд №956, 957, 958, 959 дугаартай дээжүүдийн химийн болон нян судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд, Маршалын гүүр орчимд стандарт хангаагүй дараах зөрчил илэрчээ.
Маршалын гүүр орчимд:
- Химийн хэрэгцээт хүчилтөрөгч (ХХХ) стандартын хэмжээнээс 1,14 дахин их
- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ) стандартын хэмжээнээс 1,1 дахин их гарчээ. Энэ нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлагыг хангаагүй үзүүлэлт аж.
Иймд орон нутгийн мэргэжлийн байгууллагууд ард иргэдэд Туул голын усыг болгоомжтой хэрэглэхийг Туул голын сав газрын захиргаанаас анхаарууллаа.
Admin
Сэтгэгдэл үлдээх