Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ
УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн юм. Эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.