Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр энэ оны 3-р сарын 8-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Уг мэс заслыг УХТЭ-н эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-н элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгөөр амжилттай хийлээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтад шилжжээ.
Цаашид УХТЭ-т Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна ойрын ирээдүйд Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх