Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээг шинэчилж байна.
Энэ онд инженерийн шугам сүлжээг шинээр 21 байршилд угсарч, 143 байршилд өргөтгөж шинэчилнэ. Нийслэлийн хэмжээнд 2025 онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажлыг гүйцэтгэнэ. Үүнээс инженерийн шугам сүлжээний 164 ажил хийгдэхээс 21 байршилд нь шинээр угсралтын ажил хийх юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийх юм.
Сэтгэгдэл үлдээх