Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг сэргээж байна

  Гэр хорооллын үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг сэргээх ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Яргуйт багт 1300м, Уртын гол,  Их залуу багийн  голын хэсэгт байрлах 450м, Уртын гол багийн 13-14-р гудамжинд 450м шороон сувгийг сэргээгээд байна. Өнөөдрийн байдлаар Баян-Овоот багийн Хөтөлийн 4-10-р гудамжинд ажил үргэлжилж байна гэж Хотын захирагчийн албанаас мэдээллээ. 

  Сүүлийн гурван сарын хугацаанд үерийн далан суваг шуудуунд бөглөрсөн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулж ирсэн. 
Ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир  үерийн далан суваг шуудууг шороо, хайрга бөглөх, үүнээс үүдэн халих, айл өрх рүү орох эрсдэл үүсээд байна. 

Иймд урьдчилан сэргийлж 14 хоногийн хугацаанд гэр хорооллын 14 байршилд 11,2 км үерийн далан суваг, шуудууг сэргээхээр ажиллаж байна.  Иргэд та бүхэн үерийн усны хамгаалалтын далан, суваг шуудуунд ахуйн хог хаягдал, их хэмжээний шороо зэргийг асгахгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа