Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Орхон: Орон нутгийн оюутнуудад “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг танилцууллаа

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах зорилгоор Орхон аймаг “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн 2022-2024 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүн амаа өсгөх, аймагт дутагдалтай байгаа ажлын байрыг нөхөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар хамтран МУБИС-ын Архангай аймаг дахь багшийн сургууль, МУИС-ын салбар Ховд их сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн удирдлага, оюутнуудтай хамтран ажиллах, аймгаа сурталчлах уулзалтыг  энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа