Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Орхон аймгийн Хот тохижуулахын газар 4,5 тэрбум ₮-ийн хөрөнгө оруулалт хийжээ

Орхон аймгийн Хот тохижуулах газар энэ сүүлийн гурван жилийн хугацаанд 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тодруулбал, тус газар улс болон орон нутгийн төсвөөр парк шинэчлэл хийгээд буй юм байна. 

Энэ онд л гэхэд орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  авто замын засвар,  цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалт бүхий 7 техник хэрэгслийг  Хот тохижуулах газарт  хүлээлгэн өгсөн.

   Үүнд, авто гридер, ковш,  далангийн индүү, старекс, маяти зэрэг автомашин, техник хэрэгслийг тус бүр нэгийг  мөн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар   авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий авто машин гуравыг нийлүүлсэн. 

Үр дүнд  нь гэр хорооллын 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг цаг тухайд хийхийн зэрэгцээ ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг хугацаа хэмнэж байгаа аж. 

Эх сурвалж: Орхон аймгийин Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа