Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Гадаадын иргэний визийн зөвшөөрөл олголт 13,8 хувиар буурчээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 9623 иргэнд визийн зөвшөөрөл, 4344  иргэнд виз, 11575 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3629 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7411 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 55,7 хувь, цахим виз олголт 4,9 хувиар өссөн бол  визийн зөвшөөрөл олголт 13,8 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 5,3 хувиар буурчээ.      

2025 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 32561 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 13921, хөрөнгө оруулах 4018, суралцах 7202 гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4819, цагаач 1835, шашны зорилгоор 121, албан хэргээр 645 гадаадын иргэн оршин сууж байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа