Валютын ханш :

2025 оны 5 сарын 2, 5, Баасан гараг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-ны өдөр болно.

Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарчээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа