Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Увс аймгийн онцгой комисс хуралдаж, коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан ийнхүү шуурхай арга хэмжээ авчээ. Хоёрдугаар сарын 23-нд Увсаас Улаа... Read more
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. Эх сурвалж: ОБЕГ Read more
Коронавирусийн вакцин хоёр тунтай. Хоёр дахь тунг хийснээс хойш доод тал нь 3 долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог. Ингэснээр ихэнх вакцины эхний тунг хийлгэснээс хойш 49 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн даруйд та яг л сум нэвтэрдэггүй хантааз өмссөн мэт хамгаалагдана гэсэн үг биш. Тиймээс та өмнө нь […] Read more
“УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан санаачлан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж эхэлснээс хойш өнөөдөр 99 дэх хүүхдэдээ мэс засал хийжээ. Зүрхний мэс заслын эмчилгээний өртгийг сайхан сэтгэлт хүмүүс болон албан байгууллагын хандиваар босгож бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байсан билээ. Эрүүл мэндийн даатгалын […] Read more
Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд “Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй” сургалтыг цахимаар зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хүмүүжлийн эерэг аргаар хүүхэдтэй харилцах аргачлал, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх агуулга, арга... Read more
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгүүдийн байршил болон ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та шинжилгээ өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Шинжилгээ үнэгүй хийгдэх бөгөөд 1800-1200 тусгай дугаар 24 цагийн турш иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна. Read more
Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Цаг агаарын муудалтын (хүйтрэлт) үеүдийг авч үзвэл […] Read more
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 03 дугаар сарын 01-нйи өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдлээ. Иргэд хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн хугацаатай байна. Хугацаа […] Read more
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг, жил үнэ төлбөргүй ашиглах интернэтийн үйлчилгээний хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмж нь хиймэл дагуулын холбооны KU давтамжийн зурваст ажилладаг. Алслагдсан, сүлжээгүй газарт үүссэн томоохон хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтоос нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг өндөр х... Read more
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 142 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 245,3 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас 3,4 дүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан, […] Read more