Хөгжлийн банкнаас нийт 880 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН зээл авсан ч эргүүлэн төлөөгүй компаниудыг зарлав
Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй 26 чанаргүй зээлийг танилцуулав. Эдгээр зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. 26 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан байна.