Нийтлэгчид

Ө.Батзориг

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул. “Бэрс” кино урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн дээд сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын Академи”, МУБИС  төгссөн. Сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар” сониноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллаж буй.Яруу найргийн “Шүүдэрт зөргийн гуниг”, нийтлэл ярилцлагын “Миний аялсан сэтгэлийн ертөнц”, хөрөг тэмдэглэлийн “Боржигон Угтаалын буурал дээдэс”, “Гавьяат үйлсийг түүчээлсэн Ганзамчид”, мөн түүхэн тэмдэглэл, орон нутаг судлалын чиглэлээр 20 гаруй ном, хамтын бүтээл 30 гаруй ном  туурвисан. Монголын үндэсний олон нийтийн чөлөөт “Шинэ Монгол” радиог үүсгэн байгуулагч. МЗЭ-ийн болон “Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн.

Б.Занданхүү

1978 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 2000 онд Монгол Улсын Багшийн Их Сургуулийг Сэтгүүлч-Утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн.

Яруу найргийн “Хариг дотно”, “Бурхангүй газар”, “Царцуу шүлгүүд” “Хавар минь”, хөрөг нийтлэлийн “Сэтгэл үнэртэнэ”, аян замын тэмдэглэлийн  “Сэтгэл хуучирдаггүй” номуудаа хэвлүүлсэн. “Шинэ Мянган”утга зохиолын нэгдэл, Хан Хэнтийн утга зохиолын “Хэрлэн тооно”  яруу найргийн бүлгэмийн гишүүн.

Г.Галбадрах

Завхан аймгийн Завханмандал суманд төрж, өссөн.  АНУ-д Вашингтон ДС хот орчимд буюу Виржина мужид амьдардаг. “Монголчууд америкт” номыг 2012 онд бүтээсэн. Амьдрал, ухаарал, бодрол, нийгэм, улс төрийн олон зуун нийтлэл, ярилцлага хийж уншигчдад хүргэсэн. 

Б.Бат-Амгалан

Улаанбаатар хотод 1973 онд төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар” сониноос сэтгүүлчийн гараагаа эхэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна.

Э.Энэрэл

Image may contain: Enerel Enkhtsag, smiling, standing and outdoor What’s another popular item you have for sale or trade? Talk about it here in glowing, memorable terms so site visitors have to have it.

Б.Ган-Очир

Image may contain: 1 person, closeup Don’t think of this product or service as your third favorite, think of it as the bronze medalist in an Olympic medals sweep of great products/services.