Ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай,Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Улаанбаатар хотод мөн адил олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан мэдээ гарсан. Энэ сарын 25-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цаашдаа буюу энэ сарыг дуустал ихэнх […] Read more
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсээс явуулж буй үзлэгээр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн эвдэрч хэмхэрсэн хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээг засаж сэлбэх, янзалж тэгшлэх ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ-аар тогтмол гүйцэтгүүлж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Богд уулын арын зам дагуу 3 байршилд туузан хашлага нийт 8м урттай хэсэг газар хазайж, эвдэрч хэмхэрсэн байсныг […] Read more
ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: 1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, [... Read more
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки 2-р сарын 22-ны ѳдѳр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нартай цахим уулзалтыг хийж, Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 123,930 ам.доллар буюу 351,960,000 орчим төгрөг бүхий “Төв […] Read more
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж, тус салбарт үүсээд буй нөхцөл байдал, шийдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа аялал жуулчлалын салбар тэр дундаа жуулчны баазуудын дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажилтнууд вакцинд хамрагдсан байх 18 сарын турш тэг зогсолт хийсэн байгууллагууд хөнг... Read more
Монголын дуурийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баяраар тус улсын БХЯ-наас зохион байгуулсан гала концертод оролцлоо. Тоглолтыг Оросын нэгдүгээр сувгаар шууд дамжуулан үзүүлсэн юм. Г.Ариунбаатар “Я люблю тебя, жизнь!” дууг дуулсныг үзэгчид халуун дотноор хүлээн авчээ. ОХУ-ын БХЯ-наас Эр цэргийн өдрийг тохиолдуулан, манай дуучныг “За заслуги перед Отечеством” одонгоор […] Read more
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай жагсаалтад орсон, орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр […] Read more
Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь […] Read more
Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу “Хадан хүй” орчимд хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь […] Read more
Өмнөговь аймгийн Номгон суманд өчигдөр хоёр удаа газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 07:47 цагт Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 86 км зайд орших Богт багийн “Хөх толгой” гэдэг газар 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт Онцгой байд... Read more