Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна. Цар тахлын үед эрх баригчдаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн редакцуудын өдөр тутмын үйл ажиллагаа, агуулга, редакцын хараат бус байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. [... Read more
Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Тус танилцуулгын эрүүл мэндийн үзүүлэлтээс мэдээлж байна. Улсын хэмжээнд 2020 оны эхний есөн сарын байдлаар 57.1 мянган эх амаржиж, 57.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эх, төрсөн хүүхэд тус тус 1.8 хувиар буурсан байна. Мөн хугацаанд эхийн […] Read more
НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид оролцсон юм. Тус зөвлөгөөнөөр Онцгой байдлын хэлтсийн орон тооны бус ёс зүйн алба, тус албаны […] Read more
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа. Энэхүү батламж нь короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах эр... Read more
Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс... Read more
Жендэрийн үндэсний хороо жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяныг 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарыг дуустал зохион байгуулж байна. Азийн Хөгжлийн Банктай хамтран ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны хүрээнд эхлүүлсэн уг аянаар эрэгтэй, эмэгтэ... Read more
Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн санал хураалтын хар машины найдвартай байдал, сүүлийн үед нийгэмд гарч буй эргэлзээг тайлах зорилгоор туршилтын сонгуулийн үйл ажиллагааг явууллахаар боллоо. Уг үйл ажиллагаанд нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллүүд оролцох юм. Энэ талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ. Тодруулбал, улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг […] Read more
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд цагдаа, эмнэлэгийн албан хаагчдад иж бүрэн тоноглогдсон автомашин, нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобусыг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн... Read more
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 08-12-ны өдрүүдэд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд зохион байгууллаа. Дадлага сургуульд тус ангийн алба хаагчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан юм. Иргэдээс […] Read more
Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-оос дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байв. Иймд 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар […] Read more