ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 16 нь Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь шинжилгээнээс хоёр хүнээс илэрсэн. Үлдсэн нь ХСҮТ-ийн хоёр ажилчнаас илэрсэн” гэлээ.
Өнөөдрийн байдлаар БЗД-ийн эмнэлгээс голомтолсон халдвар 16-аар нэмэгдэж 260 болоод байна.
“ТЭНҮҮ-ОГООО” КОМПАНИЙН БАС НЭГ АЖИЛТНААС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ
“Тэнүүн-Огоо” компанийн бас нэг ажилтнаас халдвар илэрчээ. Ингэснээр тус компанийн дөрвөн хүн халдвар авлаа гэж ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны арга А.Амбасэлмаа мэдээлэв. Тус компанийн 200 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарчээ.
Өчигдөр бүртгэсэн иргэн диспетчер, шатахуун түгээгчийн ажил хийдэг байжээ. Тэрээр энэ сарын 21-нд ажилдаа яваад, түүнээс хойш ажилдаа яваагүй, 24 цаг ажиллаад, 72 цаг ажилладаг ээлжийн ажилтан юм байна.
СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН ДОТОР 6 ХҮН ЭДГЭРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
Сүүлийн 24 цагийн дотор 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 1215 болоод байгаа бөгөөд үүнээс 830 нь эдгэрчээ.
Харин өнөөдрийн байдлаар 375 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бол 7 хүний биеийн байдал хүнд, 99 хүний биеийн байдал хүндэвтэр, 267 хүний биеийн байдал хөнгөн.


