Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг /2021.01.08/ Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэдшинээр 33 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт бүртгэгдсэн тохиолдол 1395 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 31 нь Улаанбаатар хотод илэрсэн бол хоёр тохиолдол Цэргийн төв эмнэлгийн ажилтан байна” гэлээ.
Шинээр бүртгэсэн 33 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластр өвчлөлийн голомтод 899 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс
- Улаанбаатар хотод 571,
- Сэлэнгэ аймагт 217,
- Дархан-Уул аймагт 45,
- Дорноговь аймагт 32,
- Орхон аймагт 25,
- Говьсүмбэр аймагт 4,
- Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ТОО 571 БОЛЛОО
Нийслэл хотод бүртгэгдсэн халдварын дүүргээр үзүүлбэл
- Баянзүрх дүүрэгт 330,
- Баянгол дүүрэгт 82,
- Сонгинохайрхан дүүрэгт 50,
- Хан-Уул дүүрэгт 45,
- Сүхбаатар дүүрэгт 33,
- Чингэлтэй дүүрэгт 28,
- Налайх дүүрэгт 2,
- Баганнуур дүүрэгт 1 тохиолдол батлагдаад байгаа юм.
СҮҮЛИЙН 24 ЦАГТ НЭМЖ 7 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Шинээр 7 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 896 болоод байна. Өнөөдрийн байдлаар 488 хүн эмчлэгдэж байгаагийн
- Маш хүнд 3
- Хүнд 12
- Хүндэвтэр 150
- Хөнгөн 323 хүн эмчлэгдэж байна.